Танай байгууллага заавал хуулийн бүртгэлтэй аж ахуйн нэгж байх ёстой. Үндсэн веб хуудасны Бидний тухай хэсэгт танай хэвлэл мэдээллийн байгууллага хэзээ байгуулагдсан, хэн ажилладаг, танай зохиогчийн эрхийн тухай, холбоо барих мэдээллүүдийн талаар заавал багтаасан байна. Глобал Пресс нь дахин нийтлэх зөвшөөрлийг түдгэлзэх эрхтэй.
Өгүүллүүдэд Глобал Пресс Жоурналыг дараах байдлаар илэрхий, ил тод дурдсан байна:
a) Сурвалжлагчийн нэрийг өгүүллийн дээр заавал оруулна.
b) Өгүүлийн дээр “Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно” гэсэн өгүүлбэр заавал оруулна.
c) globalpressjournal.com дээр нийтлэгдсэн эх өгүүллийн холбоосыг hyperlink-ээр заавал оруулна.
d) Өгүүллийн төгсгөлд дараах мэдээллийг заавал оруулна: “Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын хэвлэл мэдээллийн, ашгийн бус байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн.
Өгүүллийн тэргүүн зургийг өгүүллийн хамт нийтэлж болно. Өгүүлэл бүрд jpg. өргөтгөлтэй нэг ширхэг зургийг зөвшөөрнө. Глобал Пресс Жоурналын сурвалжлагч нарын авсан бүх гэрэл зураг нь өгүүлэл бүртэй шууд хамааралтай. Өгүүлэлд дагалдах Глобал Пресс Жоурналын бусад зураг, дүрслэлийг нийтлэх хүсэлт гаргах бол нэг удаа ашиглах лицензийн талаар [email protected] хаяг руу и-мэйл илгээн лавлана уу.
Өгүүллүүдийг дахин найруулж, өөрчилж болохгүй. Дахин нийтлэл гаргаж буй хамтрагч нар Глобал Пресс Жоурналын өгүүллийг нэмэлт зөвшөөрөлгүйгээр өөрчилж болохгүй. Дахин найруулж, өөрчлөх зөвшөөрлийг [email protected] хаягт хандан гаргана уу. Эх холбоосуудыг та заавал оруулах ёстой.
Өгүүллүүдийг өөр хэл рүү орчуулж болохгүй. Глобал Пресс Жоурнал нь англи хэл дээр болон сурвалжлагчийн үндсэн хэл дээр нийтлэгддэг. Та хоёуланг нь эсхүл аль нэг хэл дээрх хувилбарыг дахин нийтэлж болно. Харин Глобал Пресс Жоурналын өгүүллийг өөр хэл рүү орчуулж болохгүй. Та [email protected] хаягаар холбогдон өгүүллийг өөр хэл рүү орчуулах хүсэлт тавьж болно. Энэхүү орчуулгын үйлчилгээ төлбөртэй.
Өгүүллүүдийг дахин түгээх (синдикат хийх), зарж борлуулаж болохгүй. Хамтрагч талын вэб хуудсанд нийтлэгдсэн өгүүллийг бусад ямар ч хэвлэл мэдээллийг хэрэгсэл, байгууллага, синдикат хэвлэн нийтэлж болохгүй.
Өгүүллүүдийг www.globalpressjournal.com хуудсаас шууд хуулж, тавьж болохгүй. Дахин нийтлэгч хамтрагч талууд өгүүлэл болон зургийг и-мэйлээр хүлээж авах журмыг заавал дагана. Хэрэв таны хүсэлт яаралтай бол доор тайлбар, санал хүсэлтээр тодруулэх эсвэл и-мэйлийн утга хэсэгт мэдэгдэнэ үү.
Өгүүллүүдийг нийгмийн сүлжээгээр дамжуулан хуваалцахдаа Глобал Пресс Жоурналыг тааг хийж дурдана уу. Глобал Пресс Жоурналыг өгүүллүүдийг Твиттерт хуваалцах бол @globalpress, Фэйсбүүк болон Инстаграмаар хуваалцах бол @globalpressjournal хаягуудыг тус тус тааг хийнэ үү.
Өгүүллийн аналитик болон уншигчдын сэтгэгдлүүдийг хуваалцах. Глобал Прессийн төлөөлөгч нар таньтай тогтмол холбогдож, дахин нийтэлсэн өгүүлэлтэй хамааралтай хуудасны үзэлтийн тоо, хандалт болон бусад утгуудын талаарх мэдээллийг авах болно.